Бидний тухай

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад бүх төрлийн мэдээллийг авах, солилцох, түгээх зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг энгийн хялбар болгосон нь тэдний хөгжлийн нэг давуу тал гэдэгт та санал нийлэх бизээ. Тэгвэл одоо мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй Монгол улсад энэхүү боломжийг бүрдүүлэхийн тулд төр засаг, бизнесийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм. Өнөөгийн үнэн бодит, цогц мэдээллийн хэрэгцээ шаардлагын дагуу 2004 оноос эхлэн мэдээллийн лавлах Шар Номыг Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газартай хамтран жил бүр эрхлэн гаргах болсон юм. Мөн тус байгууллага нь одоогоор Азийн Лавлах Ном Хэвлэгчдийн Холбоо (Asian Directory Publishers Association Inc) – ны гишүүн бөгөөд Мэдээлэл, Лавлах ном Хэвлэгчдийн Европын холбоо Europian Association of Directory and Database Publishers (EADP), Америкийн Шар Номны холбоо (The Yellow Pages Association), Simba Information Inc зэрэг байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, энэ салбарын тухай шинэ соргог мэдээ, мэдээллийг авах мөн өөрийн Шар Номоо сурталчлах зэргээр хамтран ажилладаг юм. Ингэснээр бид олон улсын жишигт нийцэх бараа үйлчилгээг үйлчлүүлэгч байгууллагуудад үзүүлэхийн тулд шамдан ажиллаж байгаа билээ.
Манай хамт олон мэдээллийн лавлах Шар Номоороо зогсохгүй мэдээллийн бусад үйлчилгээгээрээ бизнесийн хүрээгээ тэлж улмаар энэхүү салбартаа өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байдаг.

Бидний зорилго: Мэдээлэл, сурталчилгааны салбарт тэргүүлэгч байгууллага байж хэрэглэгчиддээ хамгийн найдвартай мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч болох ба үйлчлүүлэгч байгууллагуудад хамгийн үр дүнтэй мэдээлэл, сурталчилгааны хэрэгсэл байх явдал юм.

2001.03.06 Инфком ХХК үүсэн байгуулагдсан
Сансрын холбооны чиглэлээр төсөл хэрэгжүүлэн аймаг хот сумдыг
холбооны VSAT сүлжээг ашиглан өндөр хурдны мэдээлэл
дамжуулах болон утасны холбоог зохион байгуулж хийсэн.
   
2004.04.05 Инфком ХХК Шар Номны үйл ажиллагааг эхэлсэн.
   
2004.08 сар Онлайн Шар ном буюу yellowpages.mn интернэт тавигдсан.
   
2004.11 сар Анхны хэвлэлт болох Шар Ном 2004/2005 25000 ширхэг Сүхбаатар
Принт ХХК-д хэвлэгдсэн.
   
2004.11 сар Номны худалдааны сүлжээгээр тус сарын “Best Seller” –р тодоросон.
2004.12 сар Мэдээлэл Холбооны Технологи 2004 үзэсгэлэнд “Олны таашаал
хүлээсэн бүтээгдэхүүн” –ээр Шар Ном 2004/2005 тодорсон.
   
2004.12 сар Дархан түншлэл 2004 үзэсгэлэнд “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн
бүтээгдэхүүн’-ээр тодорсон.
   
2005.04 сар Бараа үйлчилгээний лавлах Цэнхэр Номны анхны хэвлэлт гарсан. Энэ
Ном нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгуулагуудад зарагдаж буй барааны үнэ, хөнгөлөлт, онцлог шинж чанар, хаяг байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан бөгөөд нийт 64 нүүр. өнгөтөөр хэвлэгдэн үнэгүй тараагдсан болно.
   
2005.04 сар Инфком ХХК Интернэтийн ууган байгууллагын нэг Датаком ХХК-тэй хамтран интернэтийн цогц үйлчилгээг бизнесийн байгууллагуудад үзүүлсэн. Үүнд: Домэйн нэр олгох, вэб сайт хийх, вэб байршуулах, И-мэйлийн үйлчилгээ зэрэг багтана.
   
2005.05 сар Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу Инфком ХХК төрийн байгууллагуудын мэдээллийн хэрэгцээнд зориулж жил бүр Шар Ном тараах болсон.
   
2005.06 сар Цэнхэр Ном хэвлэгдэн үнэгүй тараагдсан.
   
2005.12 сар Шар ном 2006 8000 ширхэг Улаанбаатар Принт ХХК-д хэвлэгдэн гарсан.
   
2006.01 сар Цагаан сарын Баярын цуврал хэвлэгдэв. Томоохон баярын үеэр гарах
хоёр нүүр бүхий энэ цувралд тухайн баярын тухай болон бараа
үйлчилгээний талаарх мэдээлэл агуулсан болно.
   
2006.03 сар Баярын цуврал хэвлэгдэн гарсан.
   
2006.05 сар Онлайн Шар Номыг буюу yellowpages.mn –г зохион байгуулалт
дизайныг шинэлэн хайлтыг боловсронгуй болгосон.
   
2006.06 сар Шар Номны CD хувилбар болох Шар CD хэвлэгдэн үнэгүй тараагдсан.
   
2006.12 сар Шар Ном 2007 8000 ширхэг Бээжинд хэвлэгдэн тараагдаж эхэлсэн
Бизнесийн байгуулагууд, Төрийн байгууллагууд, Орон нутаг, Олон улсын байгуулагуудад болон хувийн хэрэглэгчдэд тараагдсан.
   
2007.01 сар Монгол Шар Ном ХХК Инфком ХХК-с тусгаарлагдан Шар Номны
үйл ажиллагааг дагнан үргэлжлүүлэх болсон.
   
2007.02 сар Интер номын их дэлгүүрт “Best Seller” –р тодорсон.
   
2007.03 сар

Онлайн Шар Номыг зохион байгуулалт, дизайныг дахин шинэчилсэн.
Үүнд: - Хэрэглэхэд улам хялбар ойлгомжтой болгосон

  • Индексээр хайх
  • Утсаархайх
  • Байршлаар хайх нэмэгдсэн